Бусад үйлчилгээнүүд

Date:05 4 сар, 2017

Бусад үйлчилгээнүүд

Монретранс компани нь танд гадаад худалдаа түүний гэрээ, хэлцэл, захиалга хийж эхлэхээс таны ачаа гарт тань хүртлэх бүх хугацаанд бичиг баримт үйлдэх, олон улсын болон тухайн улсын холбогдох хууль, дүрэм болон бусад шаардлагатай мэдээллээр хангаж, зөвлөгөө өгөх болно. Тухайлбал улсын хил гаалийн шаардлага, татвар, мал эмнэлэг, хорио цээр, улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас тавигдах шаардлагуудын талаар танд дэлгэрэнгүй зөвлөгөө өгнө.


ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ

Бид Монгол улсын хил дээрхи болон гүний гаалийн байгууллагад таны өмнөөс гаалийн бүрдүүлэлт, зуучлал, мэдүүлгийн үйлчилгээ үзүүлнэ.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ:

–    Импорт/Экспортын гаалийн бүрдүүлэлт
–    Ре-экспорт болон транзит гаалийн бүрдүүлэлт
–    Татвар төлөлт, буцаан олголт
–    Гаалийн түр горимын бүрдүүлэлт, татварын барьцаа байршуулах
–    Бусад


АЧАА ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Монретранс компани нь дэлхийн аль ч орноос тээвэрлэх таны ачаа барааг тээвэрлэлтийн явцад учрах эрсдэлүүдээс хамгаалах зорилгоор ачаа тээврийн даатгалын зуучлалын үйлчилгээг санал болгож байгаа билээ. Даатгалын компаниудтай хамтран ажиллах гэрээний дагуу үйлчлүүлэгчдийн сайн дурын үндсэн дээр ачаа тээврийн даатгалд хамруулах боломжтой.


ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН СУДАЛГАА, ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ

Монретрансын зөвлөх үйлчилгээ нь олон улсын тээвэрлэлтийн төлөвлөлт болон логистик идэвхжүүлэлт, гадаад үйлдвэрлэлийн байгуулагийн үйл ажиллагаа, хангалт технологийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөхөд чиглэгддэг.

Бид танд дараах үйлчилгээг үзүүлж байна үүнд:

  • Ачаа тээврийн маршрут, газарзүйн зураглал
  • Ачааны сав баглаа боодол, чанарын менежмент
  • Төслийн ачааны тээвэр
  • Төслийн ачааны тээвэр
  • Гуравдагч орны логистик үйлчилгээ
  • Агуулах төлөвлөлт ба нөөц татан авалт
  • Зах зээл чиглэсэн, тээврийн сүлжээний оновчлол