Вагоны төрөл

Date:04 4 сар, 2017

Вагоны төрөл

  1. Битүү вагон нь хур тунадас зэрэг байгалийн хүчин зүйлээс хамгаалах шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачааг тээвэрлэхэд зориулсан вагон юм.
  2. Хагас вагон нь нүүрс, хүдэр, буталсан чулуу зэрэг нурмаг ачаа ачих зориулалттай дээд тал нь онгорхой өндөр ханатай вагон юм. Зарим хагас вагон шаландаа ачааг асгах зориулалттай хаалгатай, хоёр талдаа нугастай хаалгатай эсвэл ямарч хаалгагүй байдаг.
  3. Универсаль платформ нь модон материал, дугуйтай болон бусад төрлийн өөрөө явагч тээврийн хэрэгсэл, хайрцагтай ачаа, төмөр байгууламж болон бусад урт ачааг тээвэрлэхэд зориулсан вагон.
  4. Чингэлэгийн платформ гэж чингэлэг тээвэрлэх зориулалттай вагон юм.
  5. Хоппер нь эрдэс бордоо, цемент, үр тариа зэрэг нурмаг ачаа тээвэрлэх зориулалттай вагон юм. Хоппер нь нурмаг ачааг асгах зориулалттай юүлүүр шиг хэлбэртэй байдаг бөгөөд вагоны доод хэсэгт байдаг юүлэгч хаалга нь ачаа амархан юүлэгдэн гарах бололцоог олгодог.                                                           Хопперын төрөл: Үр тарианы ачих зориулалттай хоппер, Кокс ачих зориулалттай хоппер, Эрдэс бордоо ачих зориулалттай хоппер, Үрлэн чулуу ачих зориулалттай хоппер, Цемент ачих зориулалттай хоппер.
  6. Цистерн нь газрын тос, нефтийн бүтээгдэхүүн, химийн идэвхитэй шингэн бодисууд (хүчиллэг, шүлтлэг бодисууд болон бусад химийн нэгдлүүд), шингэрүүлсэн хий (пропан-бутан, хүчилтөрөгч) болон бусад шингэн ачааг тээвэрлэх зориулалттай вагон.