Харилцагч түншүүд

ОХУ-ын төмөр замууд вагоноо бүрэн хувьчилсан бөгөөд ЗАО Евросиб СПб-ТС, ООО Иркутская грузовая компания (ООО ИГК), АОНефтетранссервис, ОАО Новая Перевозочная Компания (ОАО НПК), ОАО Первая Грузовая Компания (ОАО ПГК), ЗАО Русагротранс, ООО Эн+Логистика, ЗАО РТХ-Логистик, ООО КазТрансЛогистик зэрэг томоохон вагон эзэмшигч компаниудтай вагон ашиглах, тээврийн зуучлалаар хамтран ажиллахаар гэрээ байгуулан ТУХН-ийн орнуудаас өнгөт болон хар төмөрлөг, бүх төрлийн машин механизм,тоног төхөөрөмж, барилгын материал, хүнсний болон өргөн хэрэглээний бараа, нефтийн бүтээгдэхүүн (түлш шатахуун, битум, тос тосолгооны материал), мод модон материал, химийн бордоо, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүн, түүхий эдийг зуучлан тээвэрлэж байна.

Мөн экспортод гаргадаг жонш, арвай будаа, хивэг, ноос, адууны давсалсан өлөн гэдэс, рапс зэрэг ачаануудын ачаа илгээгч компаниудтай хамтран ажиллаж ачилтын вагоноор хангаж байна.