Монретранс карго ХХК

        2001 онд байгуулагдсан Монретранс ХХК-ний нэг салбар нь болж 2014 онд албан ёсоор бие даан үйл ажиллагаа эрхлэх болсон  Монретранс Карго ХХК нь транзит тээвэр, экспорт, импортын чингэлэг, вагон болон автомашинаар төрөл бүрийн ачааг мөн түүнчлэн түүвэр, аюултай, хэтрүү овортой, хүнд жинтэй, урт хэмжээтэй, тээвэрлэлтийн тусгай горим шаардагдсан ачааг тээвэрлэхээс гадна ачаа тээврийн даатгал, гаалийн бүрдүүлэлт, “Хаалганаас хаалганд хүргэх” цогц үйлчилгээг үзүүлдэг.

        Манай компани Монгол-Орос, Монгол-Хятадын төмөр замын хилийн Сүхбаатар, Замын-Үүд болон Эрээн өртөөдөд өөрийн төлөөлөгчийн газартай.

        Монретранс Карго ХХК нь ОХУ-ын хувийн эзэмшлийн төрөл бүрийн хөдлөх бүрэлдэхүүнээр хангах, эрхэм үйлчлүүлэгч та бүхний ачааны тээвэрлэлтийн явцыг хянах, ОХУ, Казахстан болон Монголын төмөр замаар ачааны тээвэрлэлтийн тооцоог хийх, ачааны бүрэн бүтэн байдлыг хангах болон бусад холбогдох мэдээлэл зэргээр хангахаас гадна тээвэр логистикийн оновчтой шийдэл, тээврийн цогц үнээр шуурхай хангана.

       Бид Монгол болон Олон улсын хууль тогтоомжийг чандлан мөрдөж, Монгол улсынхаа өнөөгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрхэмлэн ажилладаг  мэргэжлийн өндөр ур чадвартай, эрч хүчтэй боловсон хүчин бүхий залуу хамт олон юм.

       Монретранс  компаний нэн тэргүүний зорилт нь чингэлэг тээврийг хөгжүүлэх, ачаа тээврийн  бүрэн үйлчилгээг чанарын өндөр түвшинд цогцоор үзүүлэх явдал юм.

Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд: