Танилцуулга

МОНРЕТРАНС  групп компани

«Монретранс» ХХК нь Орос, Монгол, Хятад, Казахстаны ачаа тээврийн зах зээл дээр мэргэжлийн түвшинд үйл ажилагаагаа явуулаад 16 жил болж байна. Энэ хугацаанд бид бүх чиглэлд ачаа тээвэрлэлтийн төрөл бүрийн үйлчилгээг үзүүлэгч зах зээлийн мэргэжлийн тоглогч гэдгээ харуулж чадсан юм. Орос, Монгол, Хятад, Казахстаны газар нутгаар дамжин өнгөрөх тээвэр, экспорт, импортын хэмжээний өсөлт, түүнчлэн бизнесийн шинэ чиглэлүүдийг хөгжүүлэх  зэрэг нь Монретранс компаний үндсэн зорилтууд юм. Алс хэтдээ бид мэргэжлийн өндөр түвшинд чанартай үйчилгээ үзүүлэн тээвэрлэж буй ачааны хэмжээг нэмэгдүүлэн  ачаа тээвэрлэлтийн чиглэлүүдийг тэлэх бодлого барин ажиллаж байна.  

Одоогийн байдлаар Монретранс компаний бүрэлдэхүүнд Монгол улс, ОХУ, БНХАУ болон Казахстан улсуудад байрших 10 компани багтаж байна. Монголын зах зээл дээр манай компани нь хэд хэдэн чиглэлд амжилттай ажиллаж байна. Үүнд:

·         «Монретранс Карго» – холимог ачааг цуглуулах, бүрдүүлэх, чингэлгээр тээвэрлэх, гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт,

·         «Монретранс Фүүд» –  хүнсний бүтээгдэхүүний олон улсын худалдаа,

·         «Монретранс Трейд» – хайлуур жонш, нүүрс, барилгын материал, метал хийц, хүнсний бүтээгдэхүүн зэргийн олон улсын  худалдаа,

·         «Монретранс Ойл» – газрын тосны бүтээгдэхүүн, тос, тосолгооны материал, замын битум зэргийн олон улсын худалдаа, ООО «Газпромнефть СМ», ООО «Лукойл Интернешнл», НК «РОСНЕФТЬ» зэрэг компаниудтай шатах, тослох материал нийлүүлэх шууд гэрээ байгуулан ажиллаж байна.

Бид газрын тосны бүтээгдэхүүн, тослох материал, замын битум, техникийн шингэн зэргийг үйлдвэрлэгчээс нь шууд Монголын зах зээлд нийлүүлдэг. Өнөөгийн байдлаар манай компани нь «Газпромнефть СМ» компаний онцгой дистрибьютор компани юм. Мөн тослох материал, хөргөх шингэний үйлдвэрлэгч, нийлүүлэгч болох  «Ниагара НН»,  компаний онцгой дистрибьютор юм.   

Үйлдвэрлэгчидтэй шууд гэрээтэй, бүтээгдэхүүнийг шууд нийлүүлдэг учир богино хугацаанд, шаардлагатай нэр төрөл болон хэмжээгээр, зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх боломжтой. Бидний нийлүүлдэг бүх бүтээгдэхүүн нь чанарын үзүүлэлтийг баталсан чанарын сертификат болон олон улсын батламжууд зэрэг  гэрчилгээтэй болно.  

«НИК» ХХК, «Петровис ТОС» ХХК, «Магнай Трэйд» ХХК, «Шунхлай» ХХК, «Сод Монгол» ХХК зэрэг компаниуд  бидний түнш харилцагчид юм.