Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллана

  • 0

Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 01, 02-ны өдрүүдэд ОХУ-ын Санктпетербург хотноо болсон Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирлээ.

 Тус уулзалтын үеэр Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр харилцан тохиролцов. ОХУ Курагино-Кызыд чиглэлийн төмөр замын сүлжээгээ манай улсын хойд чиглэлийн төмөр замын сүлжээтэй холбох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтаар дамжин манай улсын ачаа эргэлт эрс нэмэгдэх юм.

 


Leave a Reply