БНХАУ ШИЛИЙН ГОЛ – ХӨБЭЙ МУЖ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

  • 0

БНХАУ ШИЛИЙН ГОЛ – ХӨБЭЙ МУЖ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

БНХАУ-ын төмөр замын Шин Юн компани нь Шилийн гол аймгийн Диолунаас – Хөбэй мужийн Фөн Нин чиглэл дэх 163 км төмөр замыг барьж энэ сарын 9-ний өдөр ашиглалтад орууллаа.Тус шугам нь Өвөрмонголын нутагт байрлах бөгөөд Бээжингийн төмөр замтай хөндлөн огтолцдог юм. Энэ шугам ашиглалтад орсноор Өвөрмонголын нутаг дэвсгэрийн дэд бүтцийг сайжруулаад зогсохгүй аялал жуулчлал, худалдаа арилжаа, тээвэр ложистикийн үр ашгийг нэмэгдүүлнэ. Мөн  Өвөрмонголын зүүн чиглэлийн нүүрсний гарц нээгдсэнээр Зүүн өмнөд бүс нутгийн эрчим хүчний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэх, Тяньжин-Хөбэй далайн эргийн боомтуудыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэжээ.

Шугамын нийт урт нь 163 км. Үүнээс 12 км Шилийн голын нутаг дэвсгэрт, 142 км нь Хөбэй мужийн нутагт тус тус хамаарч байна. Тус төмөр замыг бүтээн байгуулахад нийт 5.5 тэрбум юань, үүнээс Шилийн гол аймгийн нутагт 331 сая юань, Хөбэй мужийн нутагт 5,2 тэрбум юанийн хөрөнгө оруулсан. 2007 оноос барьж эхэлсэн тус төмөр замыг одоогийн байдлаар 5,3 тэрбум юанийн хөрөнгөөр барьж дуусгаад улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.

http://szhb.crfeb.cn/1j/_47/330455/index.html


Leave a Reply