Чингэлэгүүдийг их, дунд, бага даацын гэж ангилахаас гадна түгээмэл ба тусгай зориулалтын гэж ангилна. Түгээмэл зориулалтын чингэлэгээр ширхэгийн сав баглаа боодолтой олон нэр төрлийн ачаа, тусгай зориулалтын чингэлэгээр зөвхөн 1 төрлийн болон тусгай нөхцөл шаардсан ачааг /цемент, шингэн, нурмаг г.м/ тээвэрлэнэ.
-
- Их даацын чингэлэгт ачих ачааны нэг байрын жин 1500 кг-аас ихгүй байна.Дунд даацын чингэлэгт ачих ачааны жин нь 120 кг-аас хэтрэхгүй байна.
- Чингэлэгт түргэн муудах ачаа тээвэрлэхэд төмөр замаар түргэн муудах ачаа тээвэрлэх журмыг баримтлана.
-
- Чингэлэгт аюултай ачаа тээвэрлэхэд төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх журмыг баримтлана.
-
- Чингэлэгт ачсан ачааны жинг чингэлэгийн даацаас хэтрүүлэхгүйгээр ачуулна.
- Чингэлэгээс ачааг буулгасны дараа тээвэрлүүлэгч ачааны үлдэгдэл, сав, баглаа боодол, бэхэлгээний үлдэгдлийг цэвэрлэж тээвэрлэгчид хүлээлгэн өгнө.
- Чингэлэгт тээврийг чингэлэг тээвэрт нээлттэй өртөөдийн хооронд гүйцэтгэх ба чингэлэг тээвэрт нээлтгүй өртөөнд зөвхөн онцгой нөхцөлд ачаа хаяглаж болох бөгөөд тээвэрлүүлэгчийн эрх бүхий албан тушаалтаны шийдвэрээр гүйцэтгэнэ.
-
- Чингэлэгт ачааг ачихад хана, шаланд өгөх даралт жигд, гулсахгүй, чингэлэгийн хаалга чөлөөтэй хаагдаж, нээгдэж байхаар ачаална.
-
- Ачааг чингэлэгт ачих, буулгах ажлыг илгээгч, хүлээн авагчид өөрсдөө гүйцэтгэнэ. Чингэлэгийг вагон буюу автомашинд ачих, буулгах ажлыг тээвэрлэгч гүйцэтгэнэ.
-
- Чингэлэгтэй ачаа нь хүргэх хугацаандаа ирээгүй тохиолдолд хүлээн авагчийн хүсэлтийн дагуу тээвэрлэгч эрэл хийж чингэлэг байгаа газар, саатсан шалтгааныг тодруулж хариу өгнө.
-
- Чингэлэгээр тээвэрлэн ирсэн ачааг олгохдоо чингэлэгийн ломбыг шалгаж ачаа хүлээн авагчид хүлээлгэн өгөх ба хэрэв ачаа хүлээн авагч хүсвэл тээвэрлэгчийн эрх бүхий ажилтан байлцуулан тоолж хүлээлгэж өгнө.
-
- Чингэлэгээр тээвэрлэн ирсэн ачааг олгохдоо чингэлэгийн ломбыг шалгаж ачаа хүлээн авагчид хүлээлгэн өгөх ба хэрэв ачаа хүлээн авагч хүсвэл тээвэрлэгчийн эрх бүхий ажилтан байлцуулан тоолж хүлээлгэж өгнө.
- Хэрэв ачаа нь дутсан, гэмтсэн байвал тээврийн актыг тогтооно.