Харилцагч түншүүд

ОХУ-ын төмөр замууд вагоноо бүрэн хувьчилсан бөгөөд  «ПГК», «ФГК» , «ИГК» «Русагротранс», «ЛП транс», «Трансойл», «Трансгарант», «ИГК», «НПК», «Р-транс», «ТТК», «НефтьТрансСервис», «Трим-77», зэрэг томоохон вагон эзэмшигч компаниудтай вагон ашиглах, тээврийн зуучлалаар хамтран ажиллахаар гэрээ байгуулан ТУХН-ийн орнуудаас өнгөт болон хар төмөрлөг, бүх төрлийн машин механизм,тоног төхөөрөмж, барилгын материал, хүнсний болон өргөн хэрэглээний бараа, нефтийн бүтээгдэхүүн (түлш шатахуун, битум, тос тосолгооны материал), мод модон материал, химийн бордоо, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүн, түүхий эдийг зуучлан тээвэрлэж байна.

Мөн экспортод гаргадаг жонш, арвай будаа, хивэг, ноос, адууны давсалсан өлөн гэдэс, рапс зэрэг ачаануудын ачаа илгээгч компаниудтай хамтран ажиллаж ачилтын вагоноор хангаж байна.