Монретранс ХХК

“Монретранс” компани нь 2001 онд байгуулагдсан бөгөөд Монголын тээвэр зуучлалын томоохон компаниудын нэг юм. Манай компани ОХУ-аас БНХАУ руу болон БНХАУ-аас ОХУ руу төрөл бүрийн ачааг дамжуулан тээвэрлэх болон Монгол улсаас экспортлох, импортлох тээврийг гүйцэтгэдэг.

“Монретранс” ХХК нь Монгол-Оросын хилийн Сүхбаатар, Монгол-Хятадын хилийн Замын-Үүд, Эрээн боомтуудад өөрийн төлөөлөгчийн газартай, мөн ОХУ-ын Эрхүү болон БНКУ-ын Астана хотуудад салбар компаниудтай. Манай компани вагон эзэмшигчид болон зуучлалын компаниудтай урт удаан хугацааны турш бат бэх харилцаатай байсаар ирсэн.