Монретранс Карго ХХК

“Монретранс Групп”-ын охин компаниудын нэг болох “Монретранс Карго” ХХК нь 2014 онд албан ёсоор үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа эхлүүлсэн. Эдүгээ “Монретранс Карго” ХХК нь Монголын тээвэр зуучлалын томоохон компаниудын нэг болж эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар байгаа билээ. Манай компани ОХУ, Европын орнууд болон БНХАУ-ын хооронд транзит тээвэр, мөн төрөл бүрийн ачааны экпорт, импортын тээврийг амжилттай гүйцэтгэж байна.