Захирлын мэндчилгээ

Монретранс” компанийн цахим хуудсанд зочилж буй эрхэм Таны энэ өдрийн амгаланг эрж, эрхэлж буй ажил үйлс, бизнест өндөр амжилт хүсье.
Монгол улс зах зээлийн системд шилжин орсноор дотоодын жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, барилгын салбар хурдацтай хөгжиж түүнийг дагаад гадаад дотоод худалдааны эргэлт хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, хүнд машин механизм, тоног төхөөрөмж, барилгын материал, хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт асар ихээр өсч  байгаа бөгөөд энэхүү  гадаад дотоод худалдааны урсгалыг даган мэргэжлийн түвшинд, түргэн шуурхай, найдвартай тээвэр ложистикийн үйлчилгээ үзүүлэн энэ салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж улмаар зах зээлийн хурдацтай өөрчлөлтөд нийцүүлэн үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн шилдэг хамт олон  байхын төлөө бид шамдан ажиллаж байна.Бид та бүхний бизнесийн гүүр, байнгын шилдэг итгэлтэй түнш байхдаа баяртай байх болно.  Өнгөрсөн хугацаанд биднийг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн нийт харилцагч, бизнесийн түншүүд болон, үйлчлүүлэгчиддээ хамт  олныхоо нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Хүндэтгэсэн

 

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ:  Черных А.А.